Гарахаасаа өмнө мэд.
Хичээл цуцлагдвал, танхим солигдвол Kuul чамд түрүүлж хэлнэ. Ангийнхан чинь «үнэн» гэж баталгаажуулсан мэдээ л push болж ирнэ. Цуурхал ирэхгүй.
Kuul бол оюутны долоо хоногийн апп. Хуваарь чинь, найзуудын чинь чөлөөт цаг, ангийн групп, цуцлагдсан хичээл — бүгд нэг дэлгэц дээр.
Хичээл цуцлагдвал, танхим солигдвол Kuul чамд түрүүлж хэлнэ. Ангийнхан чинь «үнэн» гэж баталгаажуулсан мэдээ л push болж ирнэ. Цуурхал ирэхгүй.
Найзуудын чинь хуваарь Kuul дээр байна. Одоо хэн чөлөөтэй, хэдэн цаг хүртэл гэдгийг нэг товчоор хар. Уулзах хүнээ сонгоод л «Уулзах уу?» гэж илгээ.
Дискрет математикийг хуваарьтаа нэмэнгүүт чи тэр бүлгийн группт орчихсон байна. Тэнд яг чамтай хамт суудаг хүмүүс л байгаа. Хэн ч «групп үүсгэе» гэж бичих хэрэггүй.
Өнөөдрийн даалгавар хэд дэх хуудас байсан бэ?
42–47. Багш 46-г заавал гэсэн
Хэн 15:00-д номын санд байх вэ? Хамт хийе
Гээсэн, олсон зүйлээ Kuul дээр тавь. Үнэмлэх олдвол зөвхөн эзэнд нь хувийн мэдэгдэл очно. Нэр, зураг нь хэнд ч харагдахгүй. Дараа нь чатаар уулзаад л авчихна.
Kuul 2027 оны 2 сард МУИС, ШУТИС-МТС-д эхэлнэ. Хуваариа үзэхэд бүртгэл ч хэрэггүй. Найз нэмэх, чатлахад л оюутан гэдгээ баталгаажуулна.
Боллоо. Нээгдэх өдөр нь нэг л имэйл очно.
Зөвхөн нээгдэх өдөр нь нэг имэйл. Дараа нь юу ч ирэхгүй.